Илүүдэл жингээ хаяхад тустай ундааг өөрөө бэлдэж хэрэглээрэй.
* Зөгийн балтай ундаа таны бие организмыг цэвэрлэхийн зэрэгцээ өлсөх мэдрэмжийг бууруулна, мөн хий ялгаралт /унгах/ хэд дахин нэмэгдэнэ. 200 мл буцалсан халуун усанд тал халбага корица нэмж хөрсний дараа 1 цайны халбага зөгийн бал хийжнэ. Бэлдсэн ундааг хөргөгчинд 2 цаг хадгална. Шөнө унтахын өмнө мөн өглөө өлөн элгэн дээрээ ууна.
* Нимбэгтэй ундаа бэлдэх амархан. Нэг аяга бүлээн усанд (40 градус орчим) 1 цайны халбага зөгийн бал, 2 хоолны халбага нимбэгийн шүүс нэмнэ. Өдөрт 3 удаа ууна. Ундаанд агуулагдах С витамин биеэс шаар шавхрууг ялгаруулахын зэрэгцээ дархлааг сайжруулдаг.