---“DailyMail” сонины нийтлэлээс---
❤ Хэрэв хүн дурлавал түүний тархинд өвөрмөц “механизм ажиллаж" улмаар хайртай хүнээ бусдаас дээгүүр тавьж эхэлдэг. Энд хувьсал гол үүрэгтэй оролцдог, яагаад гэвэл хүн өөрийн үр удмаа үлдээхийн тулд дурлалт хүнээ халамжилж санаа тавьж хариу дурлуулахыг хичээдэг.
❤ Амраг хосын нойр тайван биш хэрнээ илүү чанартай, иймээс уураг тархи илүү сайн амарч чаддаг. Хайртай хүнтэйгээ цуг унтах нь сэтгэцийн байдал, ой тогтоолт болон асуудлыг шийдэх чадварт эерэгээр нөлөөлдөг.
❤ Амрагийн харилцаатай 2 хүний гэдэсний микробууд тэс өөр. Ганц үнсэлт 80 сая бактерийг дамжуулдаг гээд төсөөл дөө. Гэхдээ бактериуд олон байх тусам илүү сайн юм байна.
❤ Та дурлалт хүнтэйгээ цагийг өнгөрөөж байхдаа С-реактив уургийн түвшнээ нэмэгдүүлдэг, энэ бол архаг үрэвслийн гол индикатор. Үүний ачаар ноцтой өвчин тусах эрсдэл буурдаг, жишээ нь диабет ба зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдар....
❤ Хайртай амраг хажууд байхад бие махбодийн өвдөлт намдаж байгааг эрдэмтэд туршилтаар нотолж чадлаа, дурлалт хос бие биедээ гар хүрээгүй байсан ч гэсэн. Энэ нь окситоцин даавартай холбоотой. Чухам окситоцины ялгарал цэнгэл таашаал бэлэглэж, тайвшруулахын зэрэгцээ стрессийг багасгадаг. Түүний ачаар мөн ходоодны булчингуудын агшилт ихэсч ходоод зөв ажиллаж эхэлдэг юм байна.
❤ Хайр дурлалын ачаар дофамины ялгарал нэмэгдэж ой тогтоолт сайжирч, сэтгэл санааны байдал өндөр болох зэргээр бие организмд таатай нөлөөлдөг.
❤ Дурла, хайрла, хамтдаа эрүүл амьдарцгаа!