Уураг тархи яг бие организм шиг л хөгширнө, гэхдээ зарим унд үүнийг улам хурдасгах аюултай.
* Архи, согтууруулах ундаа: Алкоголийг маш бага хэмжээгээр хэрэглэсэн ч тархинд сөргөөр нөлөөлдөг. Пенсильваний их сургуулийн эрдэмтэд 2020 онд 36 мянган хүнийг хамруулан судалгаа явуулжээ. “Согтууруулах ундааг маш бага уусан ч тархины цагаан ба саарал бодисны хэмжээ багасдаг, гэтэл эдгээр бодис нь танин мэдэхүйн чухал үүрэгтэй. Өдөр тутам 1 пиво (1 хундага дарс) уудаг 50 настай хүмүүсийг өдөрт тал пиво уудаг хүмүүстэй харьцуулахад тархи нь 2 насаар хөгшин байсан. Тиймээс 7 хоногт хэдэн пиво эсвэл хэдэн хундага дарс уудаг бол тархи тань хөгширнө” хэмээн эрдэмтэд ярилаа.
* Хийжүүлсэн ундаа: Энэ ундаа эрүүл мэндэд таагүй нөлөөтэй тухай сонсоогүй хүн байхгүй байх. 2017 онд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хийжүүлсэн ундааг хэт их уухад тархийг хурдан хөгшрүүлдэг болох нь батлагдсан. Энэ судалгааны материалыг “Alzheimer's & Dementia” сэтгүүл нийтэлсэн. Өдөрт 1 лонх хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүсийн уураг тархины хэмжээ багассаныг уг нотолжээ. Түүнчлэн байнга ийм ундаа уудаг хүмүүсийн ой тогтоолт мууддаг, тухайлбал өнгөрсөн үйл явдлын дурсамжаа удаан хугацаагаар “хадгалж” чадахаа больдог.
* Diet drinks: Энэ мэдээж эрүүл хүнс биш, тэгээд ч их хэмжээний саахар агуулдаг. “Stroke” сэтгүүлд 2017 онд нийтлэгдсэн АНУ-ын Кардиологийн нийгэмлэгийн судалгаанаас жишээ татвал: Өдөр бүр diet cola уудаг хүмүүсийг 7 хоногт 1 ширхэг ийм ундаа хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад инсульт ба деменци болох эрсдэл 3 дахин их ажээ. Чихэрлэг, diet ундаанаас татгалзаарай, яагаад гэвэл түүнд агуулагддаг хиймэл амтлагч буюу саахар орлуулагчийг хүний бие махбодь боловсруулахад хүндрэлтэй, иймээс гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.