өдөр
шөнө
×

PNAS: Өдөрт 10 цаг зурагт үзэхэд ухаан муудна

“University of Southern California” ба “University of Arizona”-н эрдэмтэд шинэ судалгааны үр дүнгээ нийтэд танилцуулав. Тэд энэ удаа амьдралын суугаа хэв маяг ба ухаан доройтох, муудах (деменци) эрсдэлийн хооронд  холбоо байгааг тогтоолоо. Энэ судалгааны талаар “PNAS” нийтэлжээ. 
Английн Биобанкийн сангаас 146651 хүнийг сонгож уг судалгаанд хамруулсан ба бүгд 60 ба түүнээс дээш насныхан. Мөн судалгаа эхлэхэд бүгд деменци гэсэн оношгүй байсан. Оролцогчдоос амьдралын хэв маяг, зурагт ба компьютерийн өмнө өнгөрөөдөг цаг, хөдөлгөөний идэвх зэрэг асуудлаар асуулга авч байлаа. Судалгааны дундаж хугацаа буюу 11,87 жилийн хугацаанд дээрх хүмүүсээс 3507-д нь деменци гэсэн онош тавьжээ. Зурагт үзэж өнгөрөөсөн цаг нь деменцид хүргэх өндөр эрсдэлтэй (1,24 [95% ДИ: 1,15–1,32]) болох нь батлагдав. Харин компьютерын ард өнгөрөөсөн цаг арай бага эрсдэлийг байв (0,85 [95% ДИ: 0,81–0,90]). Энэ уялдаа холбоо нь оролцогчдын биеийн хөдөлгөөний идэвхийг тооцож үзсэн ч хэвээр үлджээ. 
“Биеийн хөдөлгөөний идэвхээс үл хамааран суугаа хэв маягаар ихэнх цагаа өнгөрөөдөг (ялангуяа  зурагтын өмнө) бол ухаан доройтох магадлал ихэсч байлаа. Иймээс деменци тусахаас сэргийлэхийн тулд зурагт, компьютерийн өмнө суугаа байдлаар өнгөрөөх цагаа эрс багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, биеийн хөдөлгөөнөөс гадна оюун ухаанаа идэвхтэй байлгаж хэвших нь уураг тархины эрүүл мэндэд нэн чухал” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top