өдөр
шөнө
×

“Шар айрагны гэдэс” инфарктад хүргэх эрсдэлтэй

Швед улсын Каролины хүрээлэнгийн эрдэмтэд зүрхний өвчтэй 22 мянган гаруй хүний мэдээлэлд анализ хийжээ. Эдгээр хүмүүс бүгд миокард инфаркт тусаад эдгэрсэн байв. Эрдэмтэд 4 жилийн турш оролцогчдыг ажиглангаа тэдэнд дахиж зүрхний дайрлага тусах, эсвэл инсульт ба абдоминал таргалалт (гэдэс хавьцаа өөхөн эдүүд хэт ихээр хуримтлагдах) болох эрсдэл байгаа эсэхийг тогтоохыг хичээсэн. Эрчүүдийн бэлхүүсийн тойрог 94 см-ээс их, эмэгтэйчүүдийнх 80см-с дээш бол абдоминал таргалалт болох эрсдэл өндөр байдаг ажээ. Тодруулбал, эрчүүдийн 78%, эмэгтэйчүүдийн 90%. Түүнчлэн ийм таргалалтаас болж атеросклероз, инфаркт, инсульт тусах магадлалтай болохыг судлаачид онцлов. “Шар айрагны гэдэс бол таргалалтаас ч илүү хэмжээгээр дахиж зүрх судас өвчлүүлж, зүрхний дайрлага тусахад хүргэдэг аж. Бэлхүүсийн тойрог их байх тусам ойрын хугацаанд зүрхний дайрлага, инсульт болох магадлал өндөр. Энэ нь тэдгээр хүмүүс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн эсэх, тамхи татдаг эсэх, диабет болон даралт ихдэх зэрэг өөр өвчинтэй байснаас үл хамаарна. Иймээс гэдэс хавьцаа хуримтлагдсан өөх нь эрүүл мэндэд маш ноцтой сөргөөр нөлөөлдөг өөр ямар нэг үл мэдэгдэх биологийн механизм байна” гэж эрдэмтэд дүгнэжээ. Харин судалгааны удирдагчдын нэг Хание Махаммади “Бэлхүүсийн хэмжээг зохих  нормд барих нь инфаркт, инсультээс сэргийлэхэд нэн тустай. Та эм уудаг, шинжилгээний дүн сайн гардаг, мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан ч гэсэн инфаркт, инсульт дахих эрсдэл бий. Ийм учраас эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэж байнга хөдөлгөөнтэй байх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ. 
Судалгааны үр дүнг “European Journal of Preventive Cardiology” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top