өдөр
шөнө
×

Загас стрессийг тайлж, сайхан тайвшруулна 

Шилэн аквариумд хөвж буйг загасыг харж суух үнэхээр тааламжтай, маш сайхан байдаг. Эрдэмтэд үүний шалтгааныг олжээ, усанд зөөлөн ганхах замаг ургамал, жирэлзэн сэлэх загас зэрэг нь хүмүүсийг таатай жингүйдлийн байдалд оруулдаг аж. Энэ үед бүх бие аажмаар тайвшран цусны судсууд тэлж, зүрх жигд цохилж эхлэн улмаар ачаалал тайлагдаж толгойн өвчин намддаг. Хэрэв эмчийн үзлэгийн өрөөнд загастай аквариум байвал өвчтөнүүд үзлэг, эмчилгээнд илүү тайван ханддаг нь тогтоогджээ. Ялангуяа шүдний эмчийн өрөөнд аквариум байрлуулахад өвчтөн айдсаа дарж нервтэхээ больдог юм байна. Загастай аквариум түүнчлэн стрессийг эмчилдэг гэж судлаачид мэдэгдлээ. 
Нэмж өгүүлэхэд, өнгө өнгийн загасыг ширтэж алжаалаа тайлахаас гадна түүнийг хоол хүнсэндээ хэрэглэх маш ашигтай гэж эрдэмтэд нотолжээ. 7 хоногт ядаж 1 удаа загас идвэл эрчүүдийн гэнэт үхэх эрсдэл мэдэгдэхүйц буурч байсныг эрдэмтдийн хийсэн судалгаа батлав. Малын мах, ногоо, жимс, сүү ба цагаан идээ зэрэг өөр хүнсний бүтээгдэхүүнийг судлахад ийм сонирхолтой уялдаа холбоо ажиглагдаагүй аж. “Загасанд агуулагддаг ямар нэг бодис л зүрхний хэм алдагдахын эсрэг үйлчилгээ үзүүлж зүрхний булчингуудын цус багадаж үхэх эрсдэлийг бууруулдаг” гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүллээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top