Галитоз буюу амнаас эвгүй, таагүй үнэр гарах (өмхий үнэртэх) хэд хэдэн шалтгаан бий: Шүд цоорох, амны хөндийн салслаг бүрхүүл өвчлөх, хиймэл шүд чанаргүй байх....
Ер нь амнаас эвгүй үнэр гарахын 90% нь шүдний асуудалтай холбоотой. Тухайлбал, шүдний чулуу, кариес, стоматит, периодонтит... Энэ тохиолдолд амнаас байнга эвгүй үнэр гарч, амны хөндийн ариун цэврийг сахиулах хэрэгсэл хэрэглэхэд түр зуур л арилдаг. Иймээс эхлээд амны үнэрийн шалтгааныг илрүүлэх ёстой. Түүнээс гадна зарим өвчин, эмгэгийн үед амнаас онцгүй, эвгүй үнэр ханхалдаг. Жишээлбэл, аммиак (загасны үнэр) шиг үнэртэх нь бөөрний дутагдал үүсч буйтай холбоотой байж болзошгүй. Ходоод гэдэсний замын янз бүрийн өвчний үед исгэлэн үнэр, муудсан өндөг шиг үнэр амнаас ханхалдаг. Саахрын өвчтэй хүмүүсийн амнаас жимс шиг эсвэл ацетоны үнэр үнэртэх нь заримдаа кетоацидоз үүсч буйг илэрхийлж болзошгүй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.