өдөр
шөнө
×

Кали даралт бууруулахад тустай

Америк улсын “Georgia Institute of Technology”-н эрдэмтэн Ли Пин Хуанг “Артерийн даралтыг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй арга бий. Цусны даралтыг хэвийн болгодог кали бол энгийн, хүртээмжтэй хүнсэнд агуулагддаг. Энэ элемент жишээлбэл хүнсний ногоо, жимсэнд их бий, ялангуяа гадил ба киви, хасарваань, шош, самар, навчит ногоон ногоо. Түүнээс гадна хоолны давсыг кали агуулсан давсаар солихыг зөвлөж байна. Үүний ачаар инсульт болох эрсдэл 14%, харин зүрх судасны өвччин тусах эрсдэл 13% буурч байгааг манай судалгаа баталсан” хэмээн мэдэгдсэн тухай  “The Sun” бичжээ. 
Жоржийн Технологийн их сургуулийн уг судалгаанд 20 мянга гаруй хүн хамрагджээ. Оролцогчид 5 жилийн турш энгийн давсны оронд кали агуулсан давс хэрэглэж байв. Чухам ийм давсны нөлөөгөөр судалгаанд хамрагдсан хүмүүсийн даралт багассан гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top