"Ихэнх хүмүүс хамгийн аз жаргалтай нас гэхээр оюутан үе гэж хариулах байх. Харин эрдэмтэд огт өөр дүгнэлт хийлээ" гэж “Time” сонин бичжээ. “Аз жаргалтай нас үүнээс хожуу гэж бид үзсэн.... 20-30 насанд стресс ба түгшүүр, гутралын түвшин хамгийн өндөр байдаг. Аз жаргал бол өдөр тутмын стресст энгийн хандах чадвар, бас ялихгүй аар саар зүйлд өөрийгөө буруутгахгүй байх чадвартай холбоотой бололтой” гэж судалгааны авторуудын нэг, сэтгэл зүйч Дилип Жесте тайлбарлалаа.
Харин энэ сэдвээр хийсэн өөр нэг судалгааг “Psychology Bulletin” нийтэлжээ. “Аз жаргал гэдэг нь өөртөө хамгийн их итгэлтэй байх үе. Харин өөртөө итгэх итгэл 60 орчим насанд оргилдоо хүрдэг. Энийг тогтвортой байдал гэж тайлбарлаж болох юм. Яагаад гэвэл, үр хүүхдүүддээ санаа зовохоо больж харин тэднээр бахархдаг болсон. Мөн ажил карьерт чадах бүхнээ хийчихсэн, хань ижилтэйгээ амьдралын талыг өнгөрөөсөн үе. Товчхондоо хүмүүс 60-тайдаа залуу байснаасаа илүү аз жаргалтай болдог” хэмээн эрдэмтэд мэдэгджээ.