өдөр
шөнө
×

Инсульт цаг агаараас хамааралтай

Ямар цаг агаартай үед инсульт болох эрсдэл ихэсдэгийг тодруулахаар Хятадын эрдэмтэд судалгаа явуулжээ. Энэ судалгаанд 2019- 2021 оны хооронд цусны бүлэгнэлтийн улмаас цочмог ишемийн харвалт болсон 82 мянган хятад өвчтөн хамрагдлаа. Эрдэмтэд эдгээр өвчтөний нас, хүйс, тамхи ба архи хэрэглэсэн хугацаа, өвчлөл, амьдардаг нутаг зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн аж. “Агаарын температур өндөр байх тусам инсульт тусах эрсдэл өндөр байв. Халуун өдрүүд удаан үргэлжлэх тусам инсульт болох магадлал ихэссэн. Ялангуяа хойд нутгийн иргэд, дислипидеми бүхий (цусан дахь өөх тосны хэвийн харьцаа алдагдах) эсвэл ба өвчтөнүүд, мөн тосгуурын фибрилляци өвчтэй эрчүүд ба өвчтөнүүд илүү эмзэг, өртөмтгий аж” хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top