Шведийн Салгренск эмнэлгийн их сургуулийн болон Гетеборгийн их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаагаа олон нийтэд танилцууллаа. “Анх хорвоод мэндлэхдээ бага жинтэй байсан, мөн 20 настайдаа илүүдэл жинтэй яваа хүмүүс нь 59 орчим насандаа (үүнээс бага) 2-р төрлийн диабет тусах өндөр эрсдэлтэй” гэж эрдэмтэд мэдэгдэв. Судалгааны үр дүнг “Diabetologia” сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд 34 мянга гаруй шведүүд хамрагдсан. Эрдэмтэд тэдний биеийн байдал болон анх төрөх үеийн жин зэрэг мэдээллийг цуглуулж биеийн жинг нь тогтмол үздэг байв. Ингээд 30 гаруй жилийн турш ажиглалт үргэлжилжээ. 34 жилийн дараа анализ хийхэд анх төрөхдөө хэвийнээс доогуур жинтэй байсан хүмүүсийг хэвийн жинтэй (2,5-4,5 кг) мэндэлсэн хүмүүстэй харьцуулахад залуудаа 2-р төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь 10 дахин их байлаа. Түүнээс гадна бага жинтэй төрсөн хэрнээ 20 насандаа илүүдэл жинтэй байвал диабетаар өвчлөх магадлал 27% байсан. “Бид учир шалтгааны шууд хэлхээ холбоосыг тогтоож чадаагүй... Ургийн өсөлтийг хязгаарласан бодисын солилцооны уршгаар бага жинтэй, онцлогтой хүүхэд төрдөг байж болзошгүй, үүнээс болж хожим бие махбодид өөх ихээр хуримтагдах, инсулины эсэргүүцэл үүсэх зэрэг шинж чанар илрэх магадлалтай” гэж эрдэмтэд таамаглаж байна.