өдөр
шөнө
×

Чихэвч өсвөр настнуудад сөргөөр нөлөөлдөг

“Чихэвч зүүж чанга дуу хөгжим сонсох нь сонсгол муудахад нөлөөлнө, энэ нь ялангуяа өсвөр насныханд хамаатай. Өсвөрийн настнууд байнга ингэж сонсохдоо улам чангалсаар өөрсдөө ч мэдэлгүй чих нь аажмаар дүлийрч буйг анзаардаггүй. Ер нь хүүхдийг багаас нь чанга чимээ шуугианаас хол байлгахыг хичээх ёстой, 80 децибелээс дээш хүчтэй дуугаралттай арга хэмжээнд бүү оролцуул” хэмээн Оросын оториноларингологч эмч Анна Пожарская зөвлөжээ. Түүнчлэн чих рүү хийдэг бүх төрлийн чихэвч нь чихний гадна сонсголын хэсгийн арьсанд шууд хүрч шүргэдэг, улмаар хулхийг цааш чихний сувгийн ястай хэсэг рүү чихэж бөглөрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top