“ЭХО буюу хэт авианы оношилгооны тусламжтай элэг, бөөр, зүрх, цусны судсууд, үе мөч, бамбай булчирхай зэрэг эрхтэний бүтэц, цусны гүйдлийн төлөв байдлыг шинжиж үнэлгээ өгөх боломжтой. ЭХО-н биологийн үр ашгийг сайн судалсан бөгөөд түүнийг ямар нэг хор хөнөөлтэй гэх баталгаа нотолгоо алга. Гэхдээ хэт авиаг зарим тохиолдолд ашиглахад тохиромжгүй, эсвэл үр дүн багатай байдаг. Тухайлбал, агаар “агуулсан” дотор эрхтэнүүд болох ходоод, гэдэс, уушги.... Бид одоо ЭХО-гоор ясны бүтцийг оношилж чадахгүй байгаа. Түүнчлэн уураг тархи, мөн араг ясны цаана буй эсвэл төмөр хийцээр халхлагдан эмчид харагдахгүй байгаа эрхтэнийг ЭХО-гоор судлах боломж хязгаарлагдмал. Үүний зэрэгцээ ураг, нүдний ЭХО оношилгоо хийлгэхэд тодорхой хязгаарлалт тогтоосон, үүнийг эмч нар чанд дагаж мөрддөг.... ЭХО-д жилд төдөн удаа үзүүлж харуулна гэсэн тоо байхгүй, үзлэг хэр удаан үргэлжлэхийг зааж зураагүй” хэмээн ОХУ-ын Холбооны эрдэм шинжилгээний клиник төвийн ЭХО оношилгооны хэлтэсийн эрхлэгч, эмч Наталья Носенко ярилаа.