өдөр
шөнө
×

Зарим халуун ногоо саахрын түвшнийг бууруулдаг

Испани улсын Сарагосын их сургуулийн эрдэмтэд “2-р төрлийн чихрийн шижин өвчтэй хүмүүс зарим халуун ногоог хэрэглэвэл саахрын түвшин буурах магадлалтай. Үүнд: цагаан гаа (имбирь), хар тмин, корица, куркумин, шафран” гэж мэдэгдлээ. Судалгааны үр дүнг “Nutrients” сэтгүүл нийтэлжээ. Нийт 3050 хүнийг хамруулсан 77 судалгаа болон 45 мета анализыг эрдэмтэд нэгтгэж дүн шинжилгээ хийсэн байна. Тэд халуун ногоо ба эмийн ургамлыг ямар тунгаар хэрэглэвэл 2-р төрлийн диабеттай хүмүүсийн цусан дахь саахрын түвшинд нөлөөлж буйг тогтоохыг хичээжээ. "Корица агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өлөн элгэн дээр хэрэглэхэд саахрын түвшин ялимгүй буурч байв. Харин куркумин хэрэглэхэд цусан дахь глюкозын концентраци илүү их буусан...  Ерөнхийдөө хар тмин, шафран, имбирь, куркумины антигликемик шинж чанар илүү байлаа. Имбирийн тухайд цусан дахь саахрын түвшнийг хэвийн болгохоос гадна бие махбодь дахь инсулины (нүүрс ус ба өөх тос, глюкозын солилцоог зохицуулдаг даавар) түвшнийг бууруулах чадвартай... Дээр дурдсан халуун ногоо агуулсан хүнсний нэмэгдлийг хэрэв эмчилгээ болон эрүүл хооллолт, биеийн хөдөлгөөнтэй хослуулбал  цусан дахь саахрын түвшнийг хянахад илүү үр дүнтэй” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top