өдөр
шөнө
×

ДЭМБ: Тарган хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдэв

“Манай гарагийн 8 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, тарган байна, энэ бол 1 тэрбум гаруй хүн гэсэн үг. 1990 онтой харьцуулахад тарган хүмүүсийн тоо 2 дахин гаруй нэмэгджээ” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн тухай “Kazinform” агентлаг дамжууллаа. Англи улсын “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг тус байгууллага иш татжээ. “1990 оноос хойш насанд хүрсэн хүмүүсийн дунд таргалалт 2 хувь гаруй нэмэгдсэн, гэтэл хүүхдүүд ба өсвөр настнуудын дунд бүр 4 дахин ихэсчээ. Энэ бол 5-19 насныхан... 2022 оны байдлаар нас бие гүйцсэн хүмүүсийн 43% нь илүүдэл жинтэй байна. Таргалалт аажмаар зүрх судасны өвчлөл, диабет болон зарим төрлийн хорт хавдарт хүргэх эрсдэлтэй. Бага наснаас эхлэн насанд хүртэл нь таргалалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, илүүдэл жингээс ангижрах ямар ач холбогдолтой болохыг ард иргэдэд ухуулан сурталчлах асуудал их чухал болохыг сүүлийн үеийн шинэ судалгаа харуулж байна” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top