Хүүхэддээ чихэр, саахартай хүнс бүү өг, ялангуяа 3 хүртэлх насныханд. Чихэр, чихэрлэг хүнсний оронд жимс, хатаасан жимс идүүлж байгаарай. Яагаад гэвэл, хүүхдийн хоол боловсруулах систем 1,5 нас хавьцаа бүрэлдэж тогтдог. Гэхдээ 3 нас хүртэл нь хүүхдэд чихэр, саахар агуулсан хүнс өгөх хэрэггүй гэж хүүхдийн эмч нар зөвлөдөг. Хүүхдэд хэт багаас нь чихэрлэг хүнс өгвөл жин нэмэх, харшил үүсэх, шүдний паалан гэмтэж цоорох, хүүхдийн амтлах мэдрэмжийг өөрчлөх зэрэг олон сөрөг талтай. Бас цусан дахь саахрын түвшин нэмэгдэн инсулин эрчимтэй ялгарна, улмаар хоолны дуршил нэмэгдэх аюултай. Тэр бүү хэл эцэст нь хүүхэд таргалж яваандаа 2-р төрлийн диабеттай болох эрсдэлтэй. Хүүхдийн хоолны цэсэнд саахар, шоколад ихэдсэн тохиолдолд хоол боловсруулалт муудах, гүйлгэх, дотор муухайрах, гэдэс өвдөх, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хүүхдийн өдөрт хэрэглэх чихэр, саахрын зөвшөөрөгдөх хэмжээ:
(1 цайны халбага нь 4 грамм саахар гэсэн үг)
3 нас хүртэл чихэр, саахар огт өгч болохгүй.
3 -10 настай бол 3 цайны халбагаас илүүгүй саахар эсвэл 1 ширхэг чихэр.
6 -10 настай бол 3 цайны халбагаас илүүгүй саахар эсвэл 2 ширхэг чихэр.
10 -18 настай бол 6 цайны халбагаас илүүгүй эсвэл 3 ширхэг чихэр.