өдөр
шөнө
×

ScienceAlert: Могойн мах үхрийнхээс илүү ашигтай

Австрали болон Англи, Вьетнам, Өмнөд Африкийн БНУ-ын эрдэмтэд хамтарч сонирхолтой судалгаа явуулсан тухай “ScienceAlert” мэдээллээ. Эрдэмтэд бүтэн жилийн турш Таиланд, Вьетнамын питон  могойн (python) ферм дээр ажиглалт судалгаа явуулсны эцэст “Могойн мах үхрийнхээс илүү ашигтай, бас илүү хямд” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Яагаад гэвэл, могойн махыг үхэр ба гахайн махтай харьцуулахад олон давуу талтай аж. Могой маш хурдан өсч томордог, өлсгөлөн байсан ч жингээ хаяна гэж байхгүй. Хамгийн гол нь, могой тэжээх нь бусад мал, амьтныг тэжээхээс илүү хямд тусч байлаа. 1 кг могойн мах "үйлдвэрлэхэд" ердөө 1,2 кг тэжээл шаардагдана. Харьцуулахад, тахиа эсвэл өөр шувуу тэжээж 1 кг мах авахын тулд 2,8 кг тэжээл зарцуулах хэрэгтэй болдог. Харин 1 кг гахайн мах "үйлдвэрдэхэд" 9 кг тэжээл, 1 кг үхрийн мах "үйлдвэрдэхэд" 10 кг  тэжээл шаардлагатай аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top