өдөр
шөнө
×

Зовхи хавагнавал А витамин дутагдсаны шинж

Өдөр тутам чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь дархлаагаа дэмжих хамгийн энгийн арга. Ялангуяа А, В2, С зэрэг витаминаар баялаг хүнс таны нүд, нүдний хараанд нэн ашигтай. 
- Өглөө сэрэхэд зовхи хавагнасан байдаг бол таны хоол хүнсэнд А витамин дутагдаж буйн илрэл. Иймээс лууван, яншуй, бууцай ахиу идвэл зохино, эдгээр нь бие организмыг А витаминаар хангахаас гадна нүдний харааг сайжруулдаг.
- Хэрэв нүдний доогуур хөхөрсөн бол ногоон салаат хэмээх ургамлыг хоол хүнсэндээ нэм. Түүнд агуулагддаг В2 витамины ачаар цовоо сэргэлэн, гялалзсан харцтай болно. В2 витамины эх үүсвэр бол пивоны хуурай дрожж, соёолсон улаанбуудай. 
- Нүдэнд мөн С витамин сайн. Энэ витамин бараг бүх ногоонд бий, ялангуяа нимбэг, апельсин, грейпфрут түүгээр баялаг. С витамины ачаар нүдний булчингуудын хөдөлгөөн сайжирдаг. 
- Бие организмд хортой бодисын хэмжээ ихэсч, хэтэрсэн үед заримдаа ядарсан харцтай харагдах нь бий. Энэ тохиолдолд минерал ус ууж хортой бодисуудыг гадагшлуулж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top