өдөр
шөнө
×

А, С витамин залуужуулна

Залуухан, үзэсгэлэнтэй сайхан хэвээр байя гэвэл лууван, цитрүүсийн төрлийн жимс, чинжүү хэрэглээрэй. Эдгээр жимс ногоонд А, С витамин агуулагддаг ба коллагеныг хэвийн хэмжээнд барихад тусална. Тодруулбал, А витамин бол арьс унжих, хөгшрөхөөс сэргийлдэг. Энэ витамин нь ферментүүдийн синтезэд оролцож коллаген задрахад саад болох төдийгүй арьсыг толийлгож унжуулахгүй. А витамин түүнчлэн өөхөнд уусдаг бүлэгт хамаардаг. Тиймээс лууванг үрж бэлдэн дээр нь ургамлын тос, эсвэл оливын тос, цөцгий нэмж идвэл сайн. Харин С витамины тухайд, энэ бол антиоксидант бөгөөд коллаген ялгаруулдаг. Жүрж, нимбэг, шар ба улаан, ногоон өнгөтэй болгар чинжүү нь С витаминаар баялаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top