Хүний бие махбодид хеликобактери пилори (Helicobacter pylori) хэдэн замаар нэвтэрдэг. Үүнд: гарын ариун цэврийг үл сахих, бохир хүнс хэрэглэх, бохирдсон ус уух эсвэл бохир гол мөрөнд шумбах, бусдын аяга таваг зэргийг цэвэрлэлгүй ариутгахгүй хэрэглэх.... Хеликобактери пилори бол хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл, түүнээс биш үүнээс болж шууд ходоодны хавдар болдог гэж ойлгож болохгүй. Хүмүүс голдуу ходоодны гастритаа эмчлүүлэхгүй явсаар ходоодны шарх, эрози болгож улмаар хавдар үүссэнээр хорт хавдраар өвчилдөг гэдгийг анхаарна уу. Тиймээс хэрэв таны ходоод хавьцаа өвдөж эхэлбэл хэзээ ч дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй, заавал эмч мэргэжилтэнд хандах ёстой. Зөвхөн эмч л ходоод өвдсөн шалтгааныг олж илрүүлэн эм тарианы жорыг бичиж өгөн өвчнийг хянаж бүрэн эдгэрүүлж чадна.