“Манай гарагийн хүн ам XIV зуунаас хойш анх удаа багасах шинжтэй. 14-р зуунд “хар үхэл” буюу тарваган тахал дэгдсэний улмаас дэлхийн хүн амын тоо эрс цөөрч 350 саяд хүрсэн юм. Харин одоо түүхэнд анх удаа байгалийн жамаар хүн амын тоо цөөрөх болно. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн ихэнх оронд төрөлт огцом буурсантай холбоотой..... Европын хүн ам бараг гуравны нэгээр багасчээ.... Ойрын 10 жилд дэлхий даяар ийм зүй тогтол ажиглагдана” хэмээн “The Telegraph” сонин мэдээллээ.
Харин “The Lancet” сэтгүүлийн нийтлэлд “Сүүлийн 70 жилд өндөр ба дунд орлоготой орнуудад төрөлт эрс буурсан. Харин энэ зууны сүүлээр ихэнх оронд төрөлт улам багасна гэж эрдэмтэд таамаглажээ... Хорвоод мэндлэх нийт хүүхдүүдийн талаас илүү хувь нь Сахаараас урагшаа орших Африкийн ядуу орнуудад төрнө... 2050 он гэхэд дэлхийн 204 орны 155-д (дэлхийн хүн амын 76%) төрөлт нэн доогуур буюу нөхөн үржихүйн түвшнээс бага болно, өөрөөр хэлбэл шинэ үеийнхэн өмнөх үеийг бүрэн орлоно. 2100 онд 198 оронд төрөлт “унана”, энэ нь нийт хүн амын 97%-д хамаарна гэсэн үг. Улс орнуудын Засгийн газрууд төрөлтийг урамшуулах арга хэмжээ авсан ч энэ хандлага өөрчлөгдөхгүй” хэмээн дурджээ