Инсульт ба тромбоос сэргийлэх ногоог Австралийн эрдэмтэд олжээ, энэ бол брокколи. “Брокколи олон талын ашиг тустай. Түүнд агуулагддаг сульфорафан бодис бол тромбоцитүүд хоорондоо нийлж наалдахад саад болж артерийн судсуудад тромб үүсэхээс сэргийлдэг болох нь клиникийн өмнөх судалгааны явцад нотлогдсон (тромб нь уураг тархины судсуудыг бөглөх эрсдэлтэй). Энэ бодисыг плазминогентэй цуг хэрэглэвэл ишеми инсультыг эмчлэхэд 20-60% илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, 3 дахин их үр дүн үзүүллээ. Фитохимийн нэгдлийг хэрэглэхэд цус алдалт ажиглагдаагүй... Брокколийн энэ бодисын ачаар инсульт болох өндөр эрсдэлтэй хүмүүсийн шинж тэмдэг буурч байв” хэмээн эрдэмтэд мэдэгджээ. Судалгааны үр дүнг “ACS Central Science” сэтгүүл нийтэлжээ.