өдөр
шөнө
×

Нойрны хомсдол диабет тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Швед улсын Уппсалын их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн хүмүүсийн нойрны хомсдолын тухай судалгаа явуулжээ. Тэд Английн био банкан дахь 500 мянган англичуудын мэдээлэл, генетикийн төлөв байдалд анализ хийхийн зэрэгцээ эрүүл мэнд ба амьдралын эрүүл хэв маягийн тухай асуулгын үр дүнг судлав. “Нойрны архаг дутагдлын улмаас 2-р төрлийн диабет үүсэх эрсдэл өндөр болохыг бид тогтоолоо. Ялангуяа хоногт 3-5 цаг унтах нь 2-р төрлийн чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлж байв. Нойргүйдлээс үүдэлтэй диабетын эрсдэлийг бууруулахад эрүүл, зөв хооллолт хэрхэн нөлөөлж буйг бид анхааралдаа авсан. Гэтэл жимс ногоог тогтмол, ахиу хэрэглэж эхэлсэн ч энэ эрсдэл мэдэгдэхүйц буурсангүй. Тиймээс эрүүл, зөв хооллолт энэ аюулыг жаахан багасгах ч бүрэн арилгаж чадахгүй гэсэн дүгнэлт хийлээ. Ийм учраас 2-р төрлийн диабет тусах эрсдэлийг бууруулъя гэвэл эрүүл хооллохын зэрэгцээ хоногт дор хаяж 6 цаг унтаж байх ёстой” гэж судалгааны авторын нэг Диана Нога ярилаа. Эрдэмтдийн судалгааны талаарх материал “JAMA Network Open” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top