“Тураах үйлчилгээтэй гэж сурталчилсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тариа гэнэтийн, төлөвлөөгүй жирэмслэлтэд хүргэсэн хэдэн тохиолдол бүртгэгдлээ. Үйлдвэрлэгчид анх "Ozempic"-г чихрийн шижин өвчнийг эмчлэхээр гаргасан. Харин дараа нь энэ тариаг хэрэглэгчдийн биеийн жин буурч байсан тул үйлдвэрлэгчид түүнийг ийм зориулалтаар нэмж бүртгүүлжээ... "Ozempic", "Wegovy" хэрэглэж жирэмсэлсэн эмэгтэйчүүд өөрсдийн тухай ярихдаа жирэмслэхээс хамгаалах эм уудаг, эсвэл нас ахисан, хүүхэд төрүүлэх нас хэтэрсэн гэж бодсон байтал ийм болсон гэжээ.... Жирэмсэн эхчүүдийн нэг нь энэ тариаг хэрэглэхийн зэрэгцээ жирэмслэлтээс сэргийлэх эм уудаг байв. Өөр нэг бүсгүй бүр үргүйдэл гэсэн оноштой хэрнээ бие давхар болжээ” хэмээн “People” сонин бичжээ.
“Бид 2 хувилбарыг дэвшүүлж байна. Нэгт: Эдгээр эмэгтэйд дааврын өөрчлөлт бүртгэгдсэн. Таргалах үед эмэгтэйчүүдийн дааврын зохист баланс алдагдаж улмаар үр тогтохтой холбоотой асуудал үүсдэг. Харин биеийн жин буурснаар бие организм эрүүлжиж дааврууд хэвийн байдалд ордог, улмаар жирэмслэхэд саад болж байсан хүчин зүйлс арилсан бололтой. Хоёрт: Тураах тариа, эм хэрэгсэл нь жирэмслэлтийн эсрэг эмийн үр дүнг бууруулсан” хэмээн эмч нар ер бусын энэ үзэгдлийг тайлбарлажээ.