өдөр
шөнө
×

Хар шоколад гэдсэнд ашигтай

Австрали улсын Мельбурний их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаагаа танилцууллаа. “Хар шоколад эрүүл мэндэд сайн, гэдэсний ашигтай бактериудад эерэгээр нөлөөлдөг аж. Чухам гэдэсний ашигтай бактериуд л хоол боловсруулах процессыг сайжруулж дэмждэг билээ. Шоколаданд агуулагддаг какао нь яг пребиотик шиг үйлчилж гэдэсний бичил орчныг хэвийн болгож байна. Пребиотик бол ходоод гэдэсний замын дээд хэсэгт үл шингэх хоолны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бүдүүн гэдэсний ашигтай бактериудад нэн чухал. Энэ эерэг үр дүнг бататгаж үр өгөөжийг улам нэмэгдүүлэхийн тулд бид шоколадыг пробиотикоор (амьд бактериуд) баяжуулж туршлаа. 70%-н какао агуулсан хар шоколад болон 45%-н какаотой сүүн шоколад дээр пробиотикуудыг нэмж туршихад аль аль нь хоол боловсруулалтын ашигтай бүтээгдэхүүн (постбиотик) ялгарахад нөлөөлж байв. Пробиотикоор баяжуулсан хүнс нь хоолны дуршлыг зохицуулж бие махбодийн энергийн балансыг хангах ашигтай өөхөн хүчлийн синтезэд нөлөөлж байлаа. Иймээс дэлгүүрээс худалдаж авсан жирийн шоколад ч эрүүл мэндэд ашигтай. Хамгийн гол нь шоколадын какаогийн агууламж 70%-с бага байх ёсгүй. Мэдээж түүнийг хэтрүүлж болохгүй, хэм хэмжээтэй хэрэглэвэл ашиг тустай” хэмээн эрдэмтэд мэдэгдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top