өдөр
шөнө
×

Йод дутагдлын шинж тэмдэг

Йод хэмээх чухал микро элементээс бамбай булчирхайн эрүүл мэнд хамаардаг. Хүний бие махбодь өөрөө йодыг ялгаруулдаггүй, иймээс зөвхөн гаднаас авах боломжтой. Чухам ийм учраас йодтой давс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Хүн өдөрт 150-290 мг йод хэрэглэх ёстой. Тодруулбал эрчүүд 150 мг орчим, харин жирэмсэн эхчүүд 290 мг орчим. Йодын дутагдал болсон эсэхийг зөвхөн шинжилгээ өгсний дараа л эмч тогтоож чадна. 
Йодын дутагдлын үед илрэх шинж тэмдэг: 
- Байнга ядрах, сэтгэл санаа тогтворгүй болох.
- Анхаарал төвлөрүүлж чадахгүй байх, ой тогтоолт муудах, шинэ мэдээлэл боловсруулахад хэцүү санагдах.
- Арьс хуурайших, байнга даарах.
- Хоолойд бөөн юм мэдрэгдэж залгих, амьсгалахад саад болох.
Хэрэв та сүүлийн үед эдгээр шинж тэмдэг өөрт илрэхийг анзаарсан бол эмчид үзүүлж йодын түвшнээ тогтоолгох хэрэгтэй. Анхааруулахад, иймэрхүү шинж тэмдэг өөр бусад өвчний үед ажиглагдаж магадгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top