өдөр
шөнө
×

Авокадо гэдсэнд сайн

“Бид авокадо жимсэнд агуулагддаг эслэгүүд, өөх тос хэрхэн гэдэсний бичил орчинд нөлөөлж буйг тогтоох туршилт явуулсан. Тус туршилтад 25-45 насны 163 хүн хамрагдсан ба бүгд илүүдэл жинтэй, эсвэл таргалалтаар өвчилсөн (биеийн массын индекс 25-аас дээш) байлаа. 2 бүлэгт яг адилхан хоол өгсөн. Гэхдээ эхний бүлгийнхэн хоол идэхдээ заавал авокадо хэрэглэсэн бол хяналтын бүлгийн хүмүүс энэ жимсийг идээгүй. Оролцогчдын идсэн уусан хоолыг эрдэмтэд нарийвчлан бүртгэж байсан. Ингээд 12 долоо хоногийн дараа оролцогчдын цус, шээс, баасны шинжилгээ авав. Өдөр бүр авокадо хэрэглэж байсан оролцогчдын хувьд волокон ферментлэх чадвартай “Faecalibacterium”, “Lachnospira”, “Alistipes” бактериудын түвшин ихэссэн нь тогтоогдлоо. Түүнчлэн өтгөн дэх цөсний хүчлийн хэмжээ нь буурчээ. Эдгээр үр дүнг нэгтгээд, авокадо тогтмол хэрэглэх нь гэдэсний бичил орчныг сайжруулж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн Технологийн их сургуулийн хоол тэжээлийн факультетын доцент Ханна Хольшер ярилаа. 
Эрдэмтэд өмнө нь авокадог тогтмол хэрэглэхэд цатгалан байлгахын зэрэгцээ цусан дахь холестерины түвшинг буурдаг болохыг тогтоосон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top