Хүний цусны бүлэг түүний зан авир төдийгүй зүс царай, дур татам байдал гээд гадаад төрхөд ч ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтдийн баг нотолжээ. Эрдэм шинжилгээний энэ ажлын тухай материалыг “PlanetToday” сонин нийтэллээ.
1-р бүлгийн цустай хүмүүс бол “супер соронз”. Тэд хамгийн дур булаам, сэтгэл татам бөгөөд дэргэдэх хүмүүсийн анхаарлыг их татаж эсрэг хүйснийхний анхаарлын төвд байдаг. Дархлаа сайн, баргийн өвчнийг ажрахгүй давдаг.
2-р бүлгийн цустай хүмүүс голдуу “нүүрний буянтай”, олон талын авьяастай, ажлын чадвар сайтай. Тэднийг найз нөхөд, хамт ажиллагсад нь өндрөөр үнэлдэг. Дархлаа сул
3-р бүлгийн цустай бол 1 ба 2-р бүлгийн шинж чанарууд хосолдог: авьяаслаг, ажилдаа дуртай гэх мэт. Тэд бие даасан, эелдэг зөөлөн, мэдрэмжтэй. Харин дархлаа дунд зэрэг.
4-р бүлгийн цустай хүмүүс голдуу романтик, зорилгодоо заавал хүрэхийг эрмэлздэг. Хөрөнгө баялаг хуримтлуулах чадвартай, дархлаа өндөр.