өдөр
шөнө
×

60-аас дээш насныхан хийжүүлсэн ундаа ууж болохгүй

"Хийжүүлсэн ундаа ба ахимаг настнуудын өвчлөлийн хооронд холбоо хамаарал байгааг бид тогтоолоо. Чухам чихэрлэг, хийжүүлсэн ундаанаас болж хижээл настнуудад эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудал үүсэх хандлагатай. 60-аас дээш настай хүмүүсийн хувьд энэ бол хамгийн аюултай ундаа. Чихэрлэг, хийжүүлсэн ундаа уухад цусан дахь саахрын түвшин шууд огцом өсдөг. Ялангуяа хөдөлгөөн багатай, “авсан саахар”-ыг шууд “шатааж” чадахгүй ахимаг настнуудад энэ нэн аюултай. Ийм учраас амтат хийжүүлсэн ундаа уухаас татгалзаарай. Түүнчлэн үүний улмаас таргалалтад нэрвэгдэж мэднэ, мөн инсулинорезистентность ба 2 –р төрлийн чихрийн шижин үүсэх, элэгний асуудалтай болох гээд олон сөрөг талтай. Үүн дээр нэмж хэлэхэд, хийжүүлсэн ундаа уух зуршлын нөлөөгөөр өөхөн эдүүдийн өсөлттэй холбоотой хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж болзошгүй. Түүнээс гадна чихэрлэг, хийжүүлсэн ундаанд ортофосфорын хүчил агуулагддаг, энэ нь  бие махбодиос кадьци гадагшлуулдаг хүчин зүйл. Ахимаг настнуудад кальци ямар чухал болохыг бүгд мэднэ, тэгээд ч залуустай харьцуулахад тэдний биеэс кальци илүү хурдан гадагшилдаг билээ. Тиймээс хийжүүлсэн ундаа ууж улам нэрмээс болох хэрэггүй" хэмээн Оросын анагаах ухааны дэд доктор, хоол зүйч-эмч Елена Соломатина зөвлөжээ. . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top