Хоол шингэц муутай эсвэл жаахан жин хаямаар санагдвал энэ жорыг туршиж үзээрэй. Таны нүүр царай, арьсны өнгө гоё болж, үс ба хумс гайхалтай сайхан ургахын зэрэгцээ гэдэс “хайлж” алга болно.
5 хоолны халбага овъёосны нэвс, 5 хоолны халбага ус, 1 хоолны халбага сүү (эсвэл 1 цайны халбага цөцгий), 1 цайны халбага зөгийн бал, 5 ширхэг хушга (эсвэл фундук, гүйлс) бэлдэнэ. Овъёосон дээр буцалсан хүйтэн ус нэмж хийн хонуулна (Хэрэв өглөө бэлдэх бол 15-20 минут хангалттай). Өглөө босоод түүн дээр сүү, зөгийн бал, самраа нэмж хийн бүгдийг хольж хутгана. Энийг удаан, маш сайн зажилж идэх ёстой. Харин дараа нь 3 цагийн турш юу ч идэж, бас ууж болохгүй.