өдөр
шөнө
×

Хүүхдээ хөхөөр хооллосон ээж залууждаг

АНУ-ын Йельскийн их сургуулийн Анагаахын дээд сургуулийн (Yale School of Medicine, YSM) эрдэмтдийн шинэ судалгааг “Cell Metabolism” сэтгүүл нийтэлжээ. “Жирэмсэн үед бүсгүйчүүдийн биологийн нас 2-оор нэмэгдэж “хөгширдөг” бол харин төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллосон тохиолдолд залууждаг болохыг бид тогтоож чадлаа” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Энэ нээлтийг хийхийн тулд профессор Киран О'Доннелл ба түүний багийнхан жирэмсэн эхчүүдийн мэдээлэл, эпигенетикийн өгөгдлийг ашиглажээ.
“Эпигенетик цаг” буюу ДНХ-н өөрчлөлтийн түвшний мэдээлэлд үндэслэн тооцоолдог хөгшрөлтийн биомаркерын тусламжтайгаар "YSM"- н эрдэмтэд эдгээр эмэгтэйн биологийн насыг гаргасан. Үр тогтсоноос хойш 20 долоо хоногийн турш эмэгтэй хүний эпигенетик нас 2 жилээр нэмэгдэж байв, өөрөөр хэлбэл жирэмслэлтийн улмаас хөгшрөлт хурдасч байгааг эрдэмтэд баталсан. 
Харин хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн биологийн насыг 3 сарын дараа хэмжсэн эрдэмтэд ихэд гайхжээ. “Энэ үед эмэгтэйчүүдийн биологийн нас нилээд хэмжээгээр буурсан болохыг бид ажигласан, зарим нь бүр 8 насаар “залуужжээ”. Төрөлтийн дараа эмэгтэйчүүдийн бие организмд мэдэгдэхүйц эсвэл үл ялиг байдлаар нөхөн сэргэлт явагддаг юм байна. 3 сарын дараах биологийн насыг жирэмсэн үеийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад хүүхдээ хөхөөр хооллосон эхчүүд илүү залуухан байв. Манай нээлт хөгшрөлтийг судлах шинэ чиг хандлага гаргалаа. Гэхдээ энэ нөхөн сэргэлт хэр хугацаагаар үргэлжлэхийг бид одоогоор мэдэхгүй, олон төрсөн тохиолдолд ямар үр дүн гарахыг ч мэдэхгүй. Төрсний дараах залуужилтын дүнд эмэгтэйчүүдийн бие махбодь зөвхөн жирэмсэн үеийн биологийн нас хүртлээ нөхөн сэргэсэн үү, эсвэл жирэмслэлт өөрөө залуужуулах үр дүнтэй юү гэдгийг тогтоох шаардлагатай байна” хэмээн О'Доннелл тайлбарлав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top