өдөр
шөнө
×

Нидерланд гутралд орсон 28-тай бүсгүйд эвтанази хийхийг зөвшөөрөв

Нидерланд улсын 28 настай Зорая тер Бик гэдэг бүсгүй эвтанази буюу өөрийн хүсэлтээр үхэх хүсэлт гаргажээ. Тэрбээр аутизм, сэтгэл гутрал, хилийн зан чанарын эмгэг зэрэг сэтгэцийн олон эмгэг өвчтэй юм байна. Эрх баригчид түүний хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгсөн биш тус орны нийгэм 2 хуваагджээ. 
Гронингений их сургуулийн Ёс зүйн профессор Тео Бур “Төр засаг үл ойлгогдох шалтгаанаар амьдралаас сайн дураар явахыг дэмжсэн хуулиудыг идэвхтэй дэмжиж хэрэгжүүлж байна. Үүний нөлөөгөөр нийгмийн сүлжээнд ч эвтаназийг сайшаах  нь ихэсчээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэр бүү хэл Эвтаназийн асуудал хариуцсан төрийн зөвлөлд 10 гаруй жил ажилласан Тео Бур өөрийн хүсэлтээр огцорлоо. 
Жижигхэн хотод найз залуу ба 2 мууртай амьдардаг. Зорая “Миний бие сайжрахгүй гэдгийг би маш сайн ойлгож байна. Гэхдээ би үхлээс жаахан айдаг, яагаад гэвэл огт үл мэдэх зүйл намайг хүлээж буй” хэмээн тайлбарлав. Бүсгүйг олон жил эмчилсэн сэтгэцийн эмч “Анагаах ухаан үнэндээ Зораяг эмчилж чадахгүй. Бид түүний төлөө юу ч хийж боломжгүй. Тэр хэзээ ч эдгэхгүй хүн” хэмээн зөвшөөрөл өгөхдөө хэлжээ. 
Нидерланд 2001 оноос эвтаназийг зөвшөөрсөн бөгөөд хуулийн дагуу өвчтөний хүсэлтээр эмч  үхэлд хүргэх тунг тарьдаг аж. “Эвтаназийг зөвшөөрсөн Нидерланд болон Европын бусад оронд сэтгэл гутрал, түгшүүрт нэрвэгдсэн хүмүүс ирж сайн дураар үхэх хүсэлт гаргах нь олширлоо. Эмч нар эдгэшгүй хүнд өвчний улмаас шаналж буй өвчтөнд биш харин тэдэнд тусалж байна” хэмээн тус орны ХМХ бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top