өдөр
шөнө
×

Даралт ихдэх өвчин хижээл насанд деменцид хүргэх эрсдэлтэй

---“Hypertension Research” сэтгүүлийн нийтлэлээс--- 
Даралт ихдэх өвчний улмаас 47-53 настай өвчтөнүүдийн хувьд деменци (
юм мартах санах, ухаан муудах, зөнөх, тэнэгрэх) өвчин үүсэх эрсдэл ихэсч буйг эрдэмтдийн шинэ судалгаа баталлаа. Деменци нь олон жилийн турш бараг шинж тэмдэггүй явагддаг өвчин. Нийт өвчлөгсдийн 40% нь энэ өвчнөөс сэргийлж боломжтой гэж судлаачид үзжээ. Өөрөөр хэлбэл, хэрэв деменцид хүргэх хүчин зүйлст цаг тухайд нь нөлөөлсөн бол тэд өвдөхгүй байсан аж. Тухайлбал, даралт ихдэх өвчин нь уураг тархины цусны эргэлтийг доголдуулах, тархины хэмжээг багасгах зэрэг уршиг дагавартай. 
Эрдэмтэд энэ удаа даралт ихдэх өвчтэй 1279 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэд 21-95 насныхан байсан. Эрсдэлийн хүчин зүйлсийн тусгай калькулятор болон оюуны чадварын тест ашиглан шалгахад оролцогчдын 28%-д (47-53 насны) деменци үүсэх эрсдэл өндөр байв. Өвчтөнүүдийн цусан дахь холестерины түвшин, хөдөлгөөний идэвх болон бусад хүчин зүйлсийг ч эрдэмтэд харгалзан үзжээ...  "Боловсролын түвшин доогуур хижээл насны хүмүүс деменци тусах өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн тэдний ихэнх нь таргалалттай, хөдөлгөөний идэвх сул, холестерины түвшин өндөр төдийгүй артерийн даралтаа бараг хянадаггүй аж. Иймээс дунд болон ахмад насны хүмүүс деменциэс сэргийлэхийн тулд даралт ихдэх өвчнөө эмчлүүлэх нь чухал” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top