“Цагаан юм” гарахыг гэрийн нөхцөлд дараах аргуудын аль нэгээр эмчилж болно.
- Жижиг саванд 1 литр ус буцалгаж 2 хоолны халбага давс нэмнэ. Уусмалыг хөрсний дараа дээр нь 1 хоолны халбага хүнсний соод (сода), 10 дусал йод нэмж сайн хутгана. Энэ уусмалаар 5 өдөр дараалж өглөө оройдоо угаалга хийнэ (бургуй тавина).
- 1 цайны халбага алтан хундага (календула), 2 дусал цайны модны тосыг холино. Үүнийг тариураар дотогш хийнэ.
- Царс модны холтос, балжингарма, хулгана сүүл (шалфей)-ээс тус бүр 1 хоолны халбага авна, дээр нь 3 хоолны халбага халгай нэмж холино. Энэ холимгоос 2 хоолны халбагыг авч 1 литр буцалсан усанд хийж хонуулна. Өглөө хандыг шүүж бургуй тавина.