Стресстэй үед уур хилэнгээ удирдах энгийн аргыг Японы эрдэмтэд олжээ. Тэдний туршилтад сайн дураар оролцогчид эхлээд нийгмийн чухал асуудлын тухай богино эссе бичлээ. Жишээлбэл олон нийтийн газар тамхи татах тухай. “Та нарын эссег Нагой их сургуулийн эрдэмтэд үнэлнэ” гэж хүмүүст мэдэгдэв. Үүний дараа эрдэмтэд тэдний зохион бичлэгийг зориуд маш доогуур үнэлсэн төдийгүй доромжилсон утгатай тайлбар бичиж хавсаргажээ. Гэхдээ зориуд муу дүн тавьсан тухай оролцогчдод хэлээгүй аж. Эссе бичлэгийн дүнг зарласны дараа өөрийн гомдол, дургүйцэл, уурыг цаасан дээр бичгээр илэрхийлэх саналыг оролцогчдод тавилаа. 1-р бүлгийн оролцогчид бичсэн эссегээ хогийн сав руу хаях буюу ширээн дээрх хавтсанд хийж үлдээх ёстой байсан. Харин 2-р бүлгийнхэн энэ цаасыг шредерээр жижиглэх буюу хуванцар сав руу хийжээ. Тэд мөн энэ үеэр уур, гомдлоо зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө хэр их бага болохыг үнэлэх ёстой байв.
“Оролцогчид уур, гомдлоо бичсэн хуудас цаасыг устгах буюу хаясан тохиолдолд бараг бүрэн тайвширч байлаа. Харин ийм цаасыг хадгалсан тохиолдолд хүмүүсийн уур хилэн бараг буураагүй.... Стрессийн нөхцөл байдалд орсон бол уур уцаар, сөрөг сэтгэл хөдлөлөө цаасан дээр бичиж тэмдэглэ. Та дараа нь тэр хуудсаа устгавал уур хилэнгээс амархан ангижрах болно” хэмээн Нагой их сургуулийн эрдэмтэд зөвлөв. Эрдэмтдийн туршилтын тухай материал “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ.