өдөр
шөнө
×

7 хоногт 5 удаа алхаарай

---Оросын эмч Александр Мясниковын зөвлөгөө---
Алхалтын ачаар та эрүүл саруул байж урт насална. Тэр бүү хэл энгийн алхалтын тусламжтай өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Хэрэв та алхаж байхдаа гараа савлаж сурвал гар хавагнахгүй гм. Та алхаж байхдаа өөрийн амьсгал, судасны лугшилт, алхалтын хэмнэлийг зохицуулж чадна. Алхалтаар хичээллээд тун удахгүй энэ бүхнийг та биеэр мэдрэх болно.
Гэтэл штанг “төмөр” үнэндээ наслалтыг богиносгодог, энэ бол эрсдэлийн хүчин зүйл. Үүнийг америк хөлбөмбөг баталдаг. Өөрөөр хэлбэл энэ спортоор хичээллэгсэд хэт эрт нас бардаг. 
Харин алхалт танд огт өөрөөр нөлөөлнө. Биеийн хөдөлгөөний идэвхгүй байдал бол нийт үхлийн 15%-ийг эзэлдэг. Тэгэхдээ хүмүүс бүр зүрх судасны эмгэг, хавдрын өвчнөөр нас бардаг аж.
Алхаж байх үед таны бие организмын бүх систем маш зохистой ажиллаж аэроб ачаалалд "зөв" өртөхийн зэрэгцээ эдүүдийн инсулинд мэдрэмтгий бус байдлын эсрэг, мөн канцерогенүүдийн нөлөөллийн эсрэг тэмцэж байдаг. Чухам ийм учраас өнөөдөр хөдөлгөөний хомсдолыг бараг бүх өвчинг үүсгэгч эрсдэлийн хүчин зүйл гэж үздэг болжээ. 
Алхалтаар хичээллэхэд ямар ч нэмэлт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардлагагүй, илүү зардал гарахгүй. Зүгээр л өглөө босоод гэрээсээ гарч алхаарай. Мэдээж анх удаа алхах гэж байгаа бол өөрт хэт ачаалал бүү өг. Дэргэдэх хүнтэйгээ юм ярих боломжтой тийм хэмнэлээр алхах ёстой. Эхлээд удаан алхаж дараа нь хурдаа нэм, хэсэг хугацааны дараа дахиад удаан алх. 
Алхалт бүх хүнд хүртээмжтэй. Энэ үед мөн аэроб дасгал хийж болно. 7 хоногт 5 удаа тус бүр 40 минут алхаж байгаарай. Алхалтын дасгалаа нэг өдрөөс илүү хугацаагаар завсарлах хэрэггүй. Яагаад гэвэл, таны бие махбодь “амарч болно” гэж “ойлгоод залхуурч эхэлнэ. Тэгээд 3 дахь өдрөөс алхах гэж өөрийгөө албадах хэрэг гарах байх. Цаг агаар ямар ч байсан, бороо цас орсон ч ялгаагүй, мөн өөр бусад асуудал бэрхшээл  тулгарсан ч заавал алхахыг хичээ. Та хоногт 10 мянган удаа алхвал гайхамшгийг бүтээнэ!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top