"Хэт их стресстэх нь зүрхний ажиллагаанд холестеринаас илүү хүчтэй нөлөөлдөг болохыг сүүлийн үеийн судалгаа баталлаа. Атеросклероз, даралт ихдэх, диабет зэрэг өвчний шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн биш харин архаг стресс. Байнга стрессийн байдалд байдаг бол та зөв хооллосон ч эрүүл мэндээ сайжруулж чадахгүй. Сэтгэл зовинол, түгшүүр болон кортизол дааврын нөлөөгөөр элэг нь эндогений холестериныг синтезэлдэг, бүр вегануудад хүртэл. Энэ төрлийн холестерин нь хоол хүнсээс хамаарахгүй, харин тухайн хүнд ямархуу сэтгэл хөдлөл зонхилж буйгаас хамаардаг. Түүнээс гадна кортизол бол саахар болон даралтыг нэмэгдүүлдэг, үүний дүнд тромбоз үүсэх аюултай" ” хэмээн анагаах ухааны дэд доктор, кардиологч Анна Кореневич мэдэгдлээ.
* Тромбоз гэж судасны хана гэмтэх үед судсанд үүсдэг бүлэнг хэлдэг.