өдөр
шөнө
×

Хэрэв нүдэнд “өвдөг гарвал”

- Таван салааны 5 ширхэг навчийг хүйтэн усанд сайн угааж бэлдэнэ. “Өвдөг гарсан” нүдэндээ эхэлж нэг навчийг тавина, 5 минутын дараа сэлгэж нөгөөг тавих зэргээр үргэлжлүүлнэ. Заримдаа энэ навчин дэр бигнүүр эсвэл чанасан өндөг хөртөл нь тавьж болно. 
- Даливсын (лопух) шинэхэн үндсийг үрж өвдөг гарсан нүдэн дээр тавь.  
- Хатаасан алтан хундага цэцгээс (календула) 10-15 ширхэг авч 1 стакан буцалсан халуун усанд хийн битүү ороож 30 минут байлгана. Дараа нь шүүж аваад өвдөг гарсан хэсгийг шавшина. 
- Хайруулын тавган дээр маалингын үр халаана. Түүнийг нусны алчуур дээр асгаж боож зангидна, үүнийг өвдөг гарсан нүдэнд тавина. 
- Маалингын навчаас 1 хоолны халбага авч дээр нь 1 стакан буцалсан ус хийж хандална. Түүгээр өвдөг гарсан газрыг шавш. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top