өдөр
шөнө
×

Гутралаас сэргийлэх 3 хүнс

Хэрэв хоолны цэсэндээ бяслаг, загас, цэгцүү цэцэгтэй цай гурвыг нэмбэл сэтгэл санааны хямрал, гутралд өртөх эрсдэл буурдаг. 
* Бяслаганд триптофан хэмээх амин хүчил агуулагддаг ба түүний тусламжтай бие махбодид серотонин ялгарна. Триптофан илүү сайн үйлчлэг гэвэл өглөө 30 минут орчим хурц тод гэрэлтэй газарт байгаарай. 
* Ялангуяа далайн загас үе үе хэрэглэ, түүнд омега 3 бий. Омега 3-аар баялаг хүнс нь сэтгэлийн хямрал, гутралын шинж тэмдгийг багасгахад тустай. 
* Цэгцүү цэцгийн (бугын зуулт цэцэг, зверобой) цайнд биологийн идэвхт бодисууд агуулагддаг. Эдгээр бодис  нь уураг тархинд эерэгээр нөлөөлж сэтгэцийг тайвшруулах шидтэй. Орой унтахын өмнө цэгцүүтэй цай уухад нойрны чанар сайжирна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top