Конго улсын Эрүүл мэндийн сайд Жильбер Мококи “Манай нутагт сармагчны цэцэг өвчин дэгдэж тахлын хэмжээнд хүрлээ. Нийслэл Браззавиль болон 5 мужид 19 тохиолдол батлагдсан. Энэ өвчнөөр нас барсан хүн бүртгэгдээгүй. Ард иргэдэд хандан араатан амьтадтай харьцахаас зайлсхийхийг уриалж байна” гэж мэдэгдсэн тухай “AFP” дамжууллаа.
Канадын судлаачид өмнө нь мэдэгдэл хийхдээ “Сармагчны цэцэг өвчний шинэ, аюултай штаммыг Ардчилсан Конго улсын зүүн нутагт илрүүллээ. Энэ вирүүсийг Камитуга хэмээх алт олборлодог, хүн ам олноор суурьшсан, ядуу хотод илрүүлсэн ба цаашид тахал дэгдээж болзошгүй. Иймээс олныг хамарсан тахал дэгдэхээс сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой” хэмээн анхааруулж байжээ.