өдөр
шөнө
×

Алкогольтой чихэр осолтой

Амттан үйлдвэрлэгчид борлуулалтаа өсгөж үйлчлүүлэгчдийг татахын тулд шинэ шинэ арга сэддэг. Тухайлбал шоколад, чихрэнд коньяк, алкогольтой коктейль, ликер нэмдэг болжээ. Гэтэл шоколадыг алкогольтой хослуулж хэрэглэх нь цусан дахь саахрын түвшнийг огцом нэмэгдүүлж элэг болон нойр булчирхайд сөрөг, таагүй нөлөөлдөг. Ийм чихэр, шоколадыг хүүхдэд өгч огт болохгүй. Яагаад гэвэл, хүүхэд бөөлжих, бие сулбайх, ухаан алдах зэргээр нөлөөлж болзошгүй. Жолооч нар, архины хамааралтай хүмүүс мөн алкогольтой шоколад, чихрээс татгалзвал зохино. Ер нь насанд хүрсэн хүмүүс өдөрт чихэрлэг хүнсний хэрэглээг 25-50 граммаас хэтрүүлэх хэрэггүй. Ямартай ч саахар, чихрийн хэрэглээ таны хоногт авах илчлэгийн 10%-иас хэтэрч болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top