Нэрс жимсийг хүнсэндээ тогтмол ашигласнаар ахимаг настай хүмүүсийн ой санамж, тогтоолт сайжирсан тухай Америкийн судлаачид мэдэгдлээ. Ой санамжийг сайжруулахад оройтно эсвэл эртэднэ гэж байхгүй, зүгээр л өдөр тутмын хоолны цэсэндээ нэрсийг заавал оруулахыг хичээх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ. Мэдээж, нэрс бол улирлын чанартай жимс, иймээс жилийн 4 улирлын турш хэрэглэнэ гэхэд хэцүү. Азаар түүнийг шинээр болон хатаасан, чанамал варенье байдлаар гээд ямар ч хэлбэрээр ашиглахад үр дүнгээ өгдөг юм байна. Түүнчлэн зэрлэг нэрсний 100% натурал шүүсээс өдөрт 1 стаканыг уух, эсвэл нэрс жимсний чанамлыг байнга хэрэглэвэл зохистой. Нэрс бол натурал антиоксидант төдийгүй үрэвслийн эсрэг үйлчилгээтэй жимс, иймээс деменци явагдахад зогсоохоос гадна үрчлээ багасах зэрэг ач холбогдолтой.