өдөр
шөнө
×

Зуслангийн ажил гутралд өртөх эрсдэлийг бууруулдаг

Английн эрдэмтэд зуслан, ногооны газарт ажиллах үед сэтгэл гутралд өртөх эрсдэл буурдаг хэмээн мэдэгдлээ. Тэдний эрдэм шинжилгээний ажлыг “Neuroscience and Biobihevioral Reviews” нийтэлжээ. “Ногооны газартаа ажиллах, зуслан дээр гэр зуурын ажил тогтмол хийх нь бие махбодийн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж зүрхний ажиллагааг сайжруулдаг, улмаар инсульт ба зүрхний дайрлага тусах эрсдэлийг бууруулж байлаа. Түүнчлэн зуслан, ногооны газарт ажиллахад түгших, сэтгэлээр унах, гутрах, психозын дайрлагад өртөх магадлал 23%-иар багасдаг аж. Сонирхолтой нь, энэ үр дүн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд адилхан төдийгүй аль ч насны хүмүүст ажиглагдсан " гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top