өдөр
шөнө
×

Тахианы мах бага идээрэй

---ОХУ-ын хавдрын эмч, иммунологч Даниил Щепеляевын зөвлөгөө---

Тахианы махыг хэт их идэх нь бие организмд сөргөөр нөлөөлж болзошгүй. Яагаад гэвэл, байнга ийм мах  идсэнээр бүдүүн гэдэсний эсвэл шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Гэхдээ тахианы мах идэх ба хорт хавдрын хооронд шууд холбоо байгаа эсэхийг тогтоож чадаагүй. Түүнчлэн тахианы маханд агуулагдаж буй нэмэгдэл бодисууд нь канцероген үйлчилгээтэй байж магадгүй юм. Ямартай ч тахианы махыг их идэх хэрэггүй, түүнд их хэмжээний даавар агуулагддаг. Ер нь эрүүл саруул амьдрахын тулд тодорхой хэдхэн хүнсийг дандаа хэрэглэхээс зайлсхийвэл зохино. Төрөл бүрийн мах хэрэглэвэл уураг, төмөр зэрэг олон ашигтай элементийг авна.... Гэдэсний хорт хавдраас сэргийлэхийн тулд эслэгүүдийг хангалттай хэрэглээрэй. Таны өдөр тутмын хоолны цэсэнд махаас гадна ургамлын гаралтай хүнс (ногоо, шош, навчит ногоо, бүхэл үрийн будаа зэрэг) заавал байх ёстой.   

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top