“7-9 настнуудын дунд илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо нэмэгдсэн нь “COVID-19”-н Цар тахалтай холбоотой. Хөл хорионы үеэр ихэнх хүүхдүүд компьютер, гар утас зэрэгт илүү их цаг заваа зарцуулж хөдөлгөөн багатай байсан нь үүнд нөлөөлсөн” хэмээн ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны тайланд дурджээ. Судлаачид 2021- 2023 онд Европын холбооны гишүүн 53 орны 17-д нь 50 мянга гаруй хүүхдийг хамруулан асуулга судалгаа явуулсан аж. Асуулгад хамрагдсан хүүхдүүдийн 42% нь “Өмнөхөөс бага аз жаргалтай” гэж хариулсан. 5 хүүхэд тутмын 1 нь байнга гунигладаг гэсэн бол 4 хүүхэд тутмын 1 нь өөрийгөө илүү ганцаардмал болсныг мэдэрдэг хэмээжээ. ДЭМБ-ын бүс нутгийн зөвлөх Кремлин Викрамасингхе “Зарим оронд эерэг өөрчлөлт ажиглагдлаа. Гэр бүл хамтдаа илүү их цаг өнгөрөөж цуг хооллох болсон. Гэхдээ сөрөг тал ч ажиглагдав, амьдралын суугаа хэв маяг болон хоолны буруу зуршил өмнөхөөс илүү тархсан... Европын бүс нутагт 2 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй, эсвэл таргалалттай байна. Энд мөн жимс, хүнсний ногоо бага хэрэглэж байгаа. Иймээс хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” гэж ярилаа.