өдөр
шөнө
×

ДЭМБ: Ковидтой өвчтөнд шаардлагагүй эм өгч байсныг тогтоов

ДЭМБ-ын шинжээчид 65 орны 450 мянган өвчтөний тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэд бүгд 2020-2023 оны хооронд ковид тусч эмчлүүлсэн байна. Ковидтой өвчтөнүүдийн зөвхөн 8%-д бактерийн халдвар илэрсэн, гэтэл бараг бүх өвчтөнд “юмыг яаж мэдэхэв” гэж антибиотик өгч байсныг тус байгууллагын мэргэжилтнүүд олж тогтоожээ. “Коронавирүсийн Цар тахлын үед антибиотикийн хэрэглээг хэтрүүлэх үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд бүртгэгдсэн. Гэвч үүний дүнд эмчилгээний үр дүн сайжраагүй. Ковидтой ихэнх өвчтөнд тус болж магадгүй хэмээн антибиотик өгснөөс болж антибиотикорезистентийн түвшин (бактериуд тухайн эмд илүү тэсвэртэй болох) нэмэгдсэн аж" хэмээн ДЭМБ-н илтгэлд дурдсан байна. .
Энэ талаар Орос улсын Смоленскийн анагаахын улсын их сургуулийн ректор Роман Козлов “Бактерийн эсрэг эм хэрэгслээр вирүүсийн өвчнийг (түүнчлэн COVID-19-г өдөөдөг SARS-Cov-2) эмчлэхэд үр дүн өгөхгүй. Ийм учраас антибиотикийг зөвхөн тодорхой үндэслэлтэй тохиолдолд, мөн бактерийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өгөх ёстой” хэмээжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top