“Согтууруулах ундааны зарим бүрэлдэхүүн хэсэг хүнд харшил үүсгэдэг. Гэхдээ шарталт бол харшлын шинж тэмдэг биш. Ер нь алкоголийн харшлыг илтгэх хэдэн шинж тэмдэг бий: арьс улайх, арьсан дээр юм туурах, усан цэврүү гарах, арьс загатнах, хэл ба уруул, нүүр, хоолой хавдах” гэж шүдний мэс засалч, гоо сайхны эмч Эмма Каннингем зөвлөжээ.
Харшлын шалтгаан нь заавал этанол байх албагүй. Тухайн согтууруулах ундааны орцод буй будагч ба үнэр оруулагч бодисууд, консервантууд, тэр бүү хэл улаанбуудай, дрожж, өндөгний уураг, ногоо, самар хүртэл харшил үүсгэж мэднэ. Хэрэв эх нь жирэмсэн эсвэл хөхүүл байхдаа архи хэтрүүлж хэрэглэдэг байсан бол архины харшилтай болох магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үздэг. Харшлын түвшин уусан архины хэмжээнээс хамаарахгүй, ганц балга уусан ч илэрнэ. Хэрэв та ийм харшилтай бол согтууруулах төрлийн ундаа хэрэглэж огт болохгүй. Архи хэтрүүлж хэрэглэснээр юуны өмнө элгэнд сөрөг нөлөөтэй. Зарим судалгааны байгууллагын мэдээлснээр алкоголийн норм хэмжээ эмэгтэйчүүдэд өдөрт 20 грамм, эрчүүдэд 40 грамм гэнэ.