өдөр
шөнө
×

ДЭМБ: 2050 онд деменциэр 139 сая хүн өвчилнө

 “Анагаах ухаан ба шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүмүүс урт наслах болсон, үүний зэрэгцээ дэлхий даяар ахимаг настнуудын эзлэх хувь өссөөр байна. 2050 он гэхэд 65-аас дээш настай хүмүүс 2 дахин нэмэгдэж 2,1 тэрбумд хүрэх шинжтэй. Дэлхийн хүмүүсийн наслалт уртасч байгаатай холбоотойгоор ойрын хэдэн арван жилд деменциэр (Альцгеймерийн өвчин буюу ухаан муудах, зөнөх, тэнэгрэх) өвчлөгсдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Өнгөрсөн жил буюу 2023 онд 55 сая гаруй хүн деменциэр өвдөж шаналсан байлаа.... Деменци өвчин голдуу ахимаг настай хүмүүст илэрдэг ба зарим өвчний улмаас мэдрэлийн эсүүд устаж тархи гэмтэн... улмаар танин мэдэхүйн чадвар буурдаг.... Хүмүүсийн нас баралтын шалтгааны жагсаалтад деменци өнөөдөр 7-д бичигдэж байна. Ахмад настнууд хөгжлийн бэрхшээлтэй болох, эсвэл асаргаа шаардагдах гол шалтгааны нэг бол энэ өвчин. Жилд бараг 10 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн гэж “CNBC” дамжууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top