--- Хоол зүйч, нутрициологч Жеки Ньюгентийн зөвлөгөө ---
Хоолны цэсэндээ самар нэмэх хэрэгтэй, энэ бол эрүүл мэндэд нэн ашигтай хүнс. Самранд уураг, эслэгүүд, олон төрлийн витамин, минерал зэргээс гадна ашигтай өөх тос агуулагддаг. Уураг ба эслэгүүд удаан боловсорч шингэдэг учраас та өөрийгөө цатгалан мэт мэдэрч юм идэхийг хүсэхгүй. Биеийн жинг зохих түвшинд байлгахын тулд уураг, эслэгийг хангалттай хэрэглэх ёстой. Хоолны цэсэн дэх ханасан өөхийг болж өгвөл ханаагүй өөх тосны эх үүсвэрээр солихыг хичээ, өөрөөр хэлбэл самраар. Хушга, фундук, миндаль гээд бүх төрлийн самар нэг хэсэгтээ таныг цатгалан байлгана, иймээс хоолны завсар хооронд юм идэхгүй. Эцэст нь та биеийн жингээ хэвийн барихын зэрэгцээ зүрх судасны системээ эрүүл байлгаж чадна. Ер нь самрын ачаар гэдэсний өөхөөс ангижрах боломжтой. Ийм учраас та 7 хоногт ядаж 3 удаа самар хэрэглэж хэвшээрэй, энэ нь гэдэсний өөх багасахад тусална. Нэг удаад 30 грамм орчим самар идэхэд хангалттай.