АНУ-ын Техасссын их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгааг “MedicalXpress” нийтэлжээ. “Диабет буюу чихрийн шижин өвчний бас нэг аюултай талыг бид илрүүллээ. Хоолны дэглэм мэдээж диабетын байдалд нөлөөлдөг. Диабеттай хүмүүсийн хувьд хоол хүнс хэрхэн үйлчилж буйг, энэ нь Альцгеймерийн өвчинд хүргэхэд нөлөөлөх эсэхийг тодруулахын тулд манай мэргэжилтнүүд гэдсэн дэх тодорхой уураг тархинд яаж нөлөөлж байгааг судалсан юм. Гэтэл өөх тосны өндөр агууламжтай хүнсийг хэрэглэхэд Jak3 уургийг дарамталж байдаг нь батлагдлаа. Туршилт явуулахад ийм уураггүй оготно хулганы гэдсээс тархи хүртэл бөөн үрэвсэл ажиглагдсан. Эцсийн бүлэгт туршилтын мэрэгчдэд Альцгеймерийн өвчний шинж тэмдэг илрэх болжээ. Ийм үрэвслийг эрүүл, зөв хоолны дэглэмийн тусламжтай цусан дахь саахрын түвшнийг зохицуулах замаар дарж болно. Тухайлбал, диабетын өмнөх үед байгаа хүмүүс хэрэв амьдралын хэв маягаа өөрчлөх юм бол 2-р төрлийн чихрийн шижнээс, мөн Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх боломжтой” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ.